[email protected] +976-91914957
January 19, 2022 - BY Admin

Товчхон: Хиймэл оюун ухаан гэж юу вэ?

Хиймэл оюун ухаан (англ. artificial intelligence, AI) нь компьютерын програм хангамжаар бүтээгдсэн хүний сэтгэхүйг дууриалгасан ба бараг ижил түвшинд хүргэсэн технологийн төрөл ба аливаа хүний хийдэг үйл ажиллагааг удирдахад зориулагддаг болно. Мөн энэ асуудлыг судалдаг шинжлэх ухааны салбар, судалгааны чиглэл, их дээд сургуулийн хичээл, курсийг нэрлэхдээ энэ нэр томьёог ашиглана. Хиймэл оюун ухаан судлал, хиймэл оюун ухааны хичээл гэх мэт. Ихэнх хиймэл оюун судлаачид болон ном зохиолд судалгааны энэ чиглэлийг тодорхойлохдоо "ухаалаг агент бүтээх шинжлэх ухааны судалгаа" гэсэн байдаг. Энд ухаалаг агент гэж "орчноо танин мэдэж, тохирсон үйлдлийг гүйцэтгэхдээ амжилтад хүрэх магадлалаа дээд зэрэгт хүргэхийг эрмэлздэг систем"-ийг хэлжээ.